Dark Light
Нийгэм | 2023-09-05

“Эрүүл ирээдүй” аян зохион байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Багануур дүүргээс цахимаар удирдан зохион байгуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 14 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:

Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах хүрээнд таван чиглэлээр 20 үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Тухайлбал, хүүхдийн өвчний цогц менежмент, өсвөр үеийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшүүлэх гэх мэт сургалт зохион байгууллаа. Мөн эхийн эндэгдлийн ноцтой тохиолдолд суурилсан хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээ зохион байгуулснаас гадна дүүргүүдэд Өсвөр үеийн кабинетууд байгуулсан. Өсвөр үе, хүүхэд, залуучуудыг утаат болон электрон тамхидалтаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг өргөжүүлэх зорилгоор “Эрүүл ирээдүй” аяны бэлтгэлийг хангаж байна гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19