Dark Light
Нийгэм | 2023-09-05

Улаан хоолой, ходоодны дурангийн шинжилгээ хийлгэхийн өмнө анхаарах зүйлс

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, боломжтой умайн хүзүү, элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдар нь нийт хорт хавдрын өвчлөлийн 60%-ийг эзэлж байна.

Иргэн та УЛААН ХООЛОЙ, ХОДООДНЫ ДУРАНГИЙН ШИНЖИЛГЭЭНД хамрагдсанаар хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой. 

Дараах зүйлийг анхаараарай. 

- Шинжилгээ хийлгэхийн өмнөх өдөр цагаан идээ идэхгүй байх,

- Шинжилгээ хийлгэхийн өмнөх орой 19:00 цагаас хойш юм идэхгүй хоолоо сойж, тамхи татаагүй, бохь зажлаагүй, эм уугаагүй байх шаардлагатай.

Шинжилгээний хариунд шууд ба шууд бусаар нөлөөлөх хүчин зүйлүүд:

- Идсэн хоол, хүнс, уусан шингэн зүйл, эм бэлдмэлүүд нь ходоодны салстад бүрхүүл үүсгэн шинжилгээг бүрэн хийхэд саад учруулдаг. /Зайлшгүй уух даралтын болон зүрхний эм зэргийг өглөө эрт балга усаар даруулаарай/

- Бохь зажилснаас ходоодонд хий хуримтлагддаг.

Шинжилгээний дараа:

- Шинжилгээ дууссан даруйдаа бүлээн усаар амаа зайлж, 30 минутаас нэг цагийн дараа хоол идэж болно,

- Тайвшруулах эмчилгээ хийгдсэн тохиолдолд жолооны ард суухыг хориглоно,

- Хоолой бага зэрэг хөндүүрлэх, гэдэс дүүрэх, хэхрүүлэх шинж тэмдэг илэрч болзошгүй. Энэ нь түр зуур тохиолдох зовиур учраас эмийн эмчилгээ шаардлагагүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19