Dark Light
Нийгэм | 2023-09-05

Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Ханхүүг хүлээн авч уулзав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буйтай нь холбогдуулан 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Саудын Арабын Хаант Улсаас Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны албан ёсны айлчлал нь манай хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэж, цаашид эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд байгаль орчин, аялал жуулчлал, хөдөө, аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв. Чингэхдээ хоёр улсын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, иргэд хоорондын зорчих нөхцөлийг хөнгөвчлөхийн чухлыг онцлов.

Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан-ын халуун дотно мэндчилгээг уламжилж, цаашид хоёр улсын хоорондын харилцааг шинэ шатанд гарган бүхий л салбарт хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Энэ хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа тэмдэглэв.

Түүнчлэн уулзалтын үеэр талууд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай Талуудын 16, 17 дугаар бага хурлыг Монгол Улс, Саудын Арабын Хаант Улс тус тус хүлээн авч зохион байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19