Dark Light
Нийгэм | 2023-09-05

"13 настай охин маань бусдад хүчиндүүлсэн" хэмээн худал мэдээлэл өгчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон нийтийн цахим сүлжээнд “13 настай охин хүчиндүүлсэн хэргийг цагдаа шалгалгүй тохиролцчих гэжээ” гэх мэдээлэл 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нийтлэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас дээрх гэмт хэргийн шинжтэй мэдээллийг тодруулахад 2023 оны 05 дугаар сард Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 13 настай хүүхэд бусдад хүчиндүүлсэн гэх гомдол, мэдээлэл бүртгэгдээгүй байх ба цахим сүлжээнд нийтлэгдсэн мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Шалгалтаар иргэн “С” нь 13 настай охингүй /насанд хүрсэн 1 хүүхэдтэй/, хэвлэл, мэдээллийн байгууллагад ярилцлага өгөхдөө өөрийн нэрийг “Оюунаа” гэж худал танилцуулан “13 настай Ц гэх охин нь бусдад хүчиндүүлсэн” талаар худал мэдээлэл өгсөн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Олон нийтийн цахим сүлжээнд эх сурвалж тодорхойгүй, мэдээллээ нягтлаагүй, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээ, мэдээлэл нийтлэхгүй байхыг зөвлөе.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19