Чойжин ламын сүм музей нь 2011 оноос эхлэн жил бүр уламжлал болгон явуулдаг “Үдшийн музей 2023” үйл ажиллагааг 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 19:00–23:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагаа нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүх нийтийн соёл урлагийн боловсролыг дээшлүүлэх, соёлын биет ба биет бус өвийг олон нийтэд сонирхолтой хэлбэрээр сурталчлан таниулах зорилготой юм.
Музейн хосгүй үнэт, үнэт бүтээлүүдийн дээжээс бүрдсэн “Хүрээ цам”, Монголын урчуудын эвлэлтэй хамтран “Музей ба Керамик урлаг”, Зураач Т.Соёл-Эрдэнийн “Аниргүйн дунд” үзэсгэлэн, “Цамын тайлбар, бүжиг, үзэсгэлэн худалдааг үзэгч таны гэгээн мэлмийд өргөн толилуулна. Мөн бясалгал ба түүний тухай ойлголт, уран бичлэгийн үзүүлбэр, тойрон бүжиг зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.
Та бүхнийг монгол урчуудын оюун ухаан, урлахуйн олон төрөл, ур хийцийг шингээсэн нандин бүтээлүүдийг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ уламжлалт цагаан идээ, ундааны дээжээс хүртэн цэцэрлэгт ногоон байгууламжид нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна.
ХӨТӨЛБӨР
19:00-20:00
- “Аниргүйн дунд” үзэсгэлэн (Зураач Т.Соёл-Эрдэнэ)
- “Бурхны шашны бясалгал ба орчин цагийн сэтгэл судлалын огтлолцол” лекц, бясалгал (МБШТГХ-ийн Гадаад харилцаа, нийгэм олон нийт хариуцсан тэргүүлэгч, Сэтгэл зүйч Б.Мөнхбаатар)
- Уран бичлэгийн үзүүлбэр (МУЭ гишүүн, Зураач, Каллиграфч, МУСТА Л.Амарсанаа)
- “Музей ба керамик урлаг” үзэсгэлэн (Монголын урчуудын эвлэл)
20:00-21:00
- Нээлтийн үйл ажиллагаа
- “Хүрээ цам” үзэсгэлэн, "Цам цомог"-ийн нээлт
- Урлагийн тоглолт
- Цамын бүжиг
- Азтан шалгаруулах
21:00-23:00
- Үдшийн музейгээр аялах
- Тойрон бүжиг (Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, Угсаатны хөгжим судлаач Д.Ганпүрэв)
Тасалбарын үнэ: 40.000 төгрөг
Тасалбарыг: Чойжин ламын сүм музейн кассаар худалдаалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 11328547, 88037879, 91111981
АДМИН







Нийгэм




