Dark Light
Нийгэм | 2023-09-06

Хүндийн өргөлтийн ДАШТ үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүндийн өргөлтийн Дэлхийн  аварга шалгаруулах тэмцээн Саудын Араб улсад үргэлжилж байна. Энэ удаагийн ДАШТ-д “Парис 2024” зуны олимпын наадмын эрх олгогдож байгаагаар  онцлогтой. Тэмцээний эхний өдөр манай улсын баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 55кг-ын жинд ОУХМ Ө.Чагнаадорж, 61кг-ын жинд ОУХМ У.Амарбаяр, эмэгтэйчүүдийн 45кг-ын жинд ОУХМ Б.Тунгалаг нар дэвжээнд гарав. 

ОУХМ Б.Тунгалаг 65 тамирчнаас түлхэлттэй өргөлтөөр 78кг жинг өргөж наймдугаар байрт оров. Түүний бэлтгэл дээр өргөдөг жингээс харахад хүрэл медалийн болзол хангах 100%-ийн боломж байлаа. Гэвч өвдөг болон кистний бэртлээс болоод хараахан медалийн болзол хангаж чадсангүй. Харин ОУХМ Ө.Чагнаадорж нийлбэр дүнгээр 236 кг жинг өргөж жингийнхээ “В” хэсэгт дөрөвдүгээр байр эзэлсэн.  Мөн ОУХМ У.Амарбаяр  нийлбэр дүнгээр 240кг жинг өргөж хэсгийнхээ зургаадугаар байрт шалгарлаа. 

Монголын  тамирчдын тэмцээнд оролцох хуваарь:

9 сарын 7-нд  Эмэгтэйчүүдийн 59кг-ын жинд Б.Хонгорзул

9 сарын 8-нд  Эмэгтэйчүүдийн 59кг-ын жинд Э.Энхтамир

9 сарын 10-нд  Эмэгтэйчүүдийн 64кг-ын жинд О.Төгс-Эрдэнэ, 71кг-д Г.Ануужин

9 сарын 11-нд  Эмэгтэйчүүдийн 71кг-ын жинд  Г.Энэрэл

9 сарын 15-нд  Эмэгтэйчүүдийн 81кг-ын жинд М.Анхцэцэг

9 сарын 17-нд  Эрэгтэйчүүдийн +109кг-ын жинд М.Бахберген

Эх сурвалж: MGL sport


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19