Dark Light
Нийгэм | 2023-09-06

Хортон шавж устгалын бүсээс самар, мөөг, жимс түүхгүй байхыг сэрэмжлүүлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Сонгино, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэлмэн, Нөмрөг, Цэцэн-Уул сумын ойн сангийн 25 мянган га талбайд хортон шавж устгах ажлыг хийж байна. Аймгийн хэмжээнд 48 мянган га талбайд судалгааны ажил хийж үзэхэд ойн хөнөөлт шавжийн голомт үүссэн гэсэн дүгнэлт гарчээ. Ойн хөнөөлт шавжийн хохирлыг “утаагүй түймэр”-тэй адилтгадаг. “Утаагүй түймэр”-т өртсөн мод цайрч, хувхайран хатаж, байгаль экологи, экосистемд үзүүлэх үйлчилгээгээ алддаг байна. Тиймээс ойн хортон шавжийн хүрээг хязгаарлаж, хэт олшрохоос өмнө устгах, урьдчилан сэргийлэх ажлыг хийж эхэлжээ.

Иймд, дээрх бүсийн ойд зорчих, хор цацсан ойгоос самар, мөөг, жимс зэргийг түүхгүй байхыг сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19