Dark Light
Нийгэм | 2023-09-06

Хөгжлийн банкны өмчлөлд байгаа орон сууцыг арилжааны банкны зээлээр худалдан авах боломжтой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн “Ла Колина” хотхоны орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг хүргэж байна.   

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буян-Ухаа, Архивчдын гудамжинд байршилтай “Ла Колина” хотхоны 447-р байранд 67-68 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэг м.кв нь 2.3 сая төгрөгөөр худалдан борлуулна. Тус хотхонд худалдан борлуулах орон сууц цөөхөн үлджээ. 

Хөгжлийн банкны өмчлөлд байгаа орон сууцыг бусад арилжааны банкны зээлээр худалдан авах боломжтой бөгөөд зээл судлуулахад 30 хоногийн хугацаа өгөх юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг  https://www.dbm.mn/realestate/real_estate цахим хаяг болон 8502-0513 утсаар холбогдож авах, урьдчилан цаг тохирч газар дээр нь очиж үзэх боломжтой. Хөрөнгийг сонирхсон иргэн, хуулийн этгээд цахим хуудсаар дамжуулан худалдан авах саналаа ирүүлж шаардлага хангасан бол Хөгжлийн банкнаас эргэн холбогдох юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19