Хан-Уул дүүргийн сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор суралцагчдын соёл, спортын арга хэмжээг дэмжих хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх олон улсын стандартад нийцсэн 3х3 сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орсон. Тодруулбал:
- 1 дүгээр хороо 14, 15 дугаар байрны гадна талбай
- 1 дүгээр хороо 52 дугаар сургуулийн гадна талбай
- 2 дугаар хороо 7, 8 дугаар байрны гадна талбай
- 12 дугаар хороо “Малчны хэсэг”
- 12 дугаар хороо Өрхийн эрүүл мэндийн төвийн гадна талбай
- 13 дугаар хорооны нийтийн эзэмшлийн талбайд
- 14 дүгээр хороо Өрхийн эрүүл мэндийн төвийн гадна талбайд тус тус ашиглалтад орсон.
Энэ онд Хан-Уул дүүргийн 7 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай шинээр ашиглалтад орно. Тодруулбал Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 22 дугаар хороо, 25 дугаар хороо, 5 дугаар хороо, 12 дугаар хороо, 17 дугаар хороо, 24 дүгээр хороонд нийт 7 талбайг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
АДМИН







Нийгэм




