Dark Light
Нийгэм | 2023-09-06

Монголын шигшээ багийн хөвгүүд ялалт байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-ын Чиндао хотод 09-р сарын 01-нээс 08-ны өдрүүдэд явагдах Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооны 15 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтоо Макаогийн шигшээ багтай хийж 5-0 харьцаатай ялалт байгууллаа.

Хожил байгуулснаар манай шигшээ багийн хөвгүүд "А" хэсэгт 2 хожил 2 хожигдолтойгоор 6 оноотойгоор 3-р байранд бичигдлээ.

Ингэснээр Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооны 15 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний 5-р байрны төлөөх тоглолтыг "B" хэсгийн 3-р байрт орсон Хонгконгийн шигшээ багтай 09-р сарын 07-ны 15:00 цагаас хийх юм.

Тоглолтыг тус холбоосоор үзнэ үү. eaff.com/competitions/u15mens2023/


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19