Dark Light
Нийгэм | 2023-09-06

Намын бүртгэлтэй холбоотой өргөдлүүдийг буцаав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-аас Улсын дээд шүүхэд ирүүлсэн “намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт болон намын даргаар Б.Батбаатар сонгогдсоныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” өргөдлийг тус шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд буцаав.

Учир нь ИЗНН-аас тухайн асуудлаар 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өргөдөл гаргасныг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, 26 дугаар тогтоолоор улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Гэтэл тус нам нь уг тогтоолд заасан зөрчлийг арилгалгүйгээр дахин ижил агуулгатай өргөдөл гаргасан байх тул Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.3-т заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэлгүй гэж үзжээ.

Мөн хуралдаанаас Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын “Намын цахим хаяг, байршил бүртгүүлэх тухай” өргөдлийг “эрх бүхий этгээд гаргаагүй” гэх үндэслэлээр буцаасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19