Dark Light
Нийгэм | 2023-09-06

МИАТ ТӨХК Вашингтон, Чикаго хот руу Туркиш Эйрлайнстай хамтарсан нислэг үйлдэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улс, АНУ-тай “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсны үр дүнд МИАТ ТӨХК Вашингтон, Чикаго хот руу Туркиш Эйрлайнстай хамтарсан нислэг үйлдэхэд бэлэн болж өнөөдрөөс (2023.09.06) тийз борлуулалтаа эхлүүлж байна. 

Улаанбаатараас эхлэлтэй Вашингтон, Чикаго чиглэлийн нислэгүүд нь МИАТ компанийн ОМ аяллын дугаартай байх бөгөөд зорчигчид МИАТ компанийн нислэгээр Истанбул хот хүрч цааш ОМ аяллын дугаар бүхий нислэгээр Туркиш Эйрлайнс компаниар дамжин Вашингтон, Чикаго хот руу аялах боломжтой болж байна.

Авиа компаниудын хамтын ажиллагааны дээд хэлбэр болох “Аяллын дугаар хамтран эзэмших” нь зорчигч үйлчлүүлэгчдэд нислэгийн сонголт нэмэгдэж, дамжин нисэх буудал дээр дахин бүртгэл хийлгэхгүй тав тухтай үйлчлүүлэх, ачаа тээшээ эцсийн цэгтээ хүлээн авах боломжийг олгодог юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19