Ардын хувьсгалын 102 жилийн ойн их баяр наадмын бөхийн барилдааны түрүү бөх, Монгол Улсын арслан Мягмарын Бадарч өнөөдөр /2023.09.06/ өглөө Богд уул орчимд авто осолд оржээ. Түүний гар 2 газарт хугарсан, дотор битүү гэмтэлтэйгээр Гэмтэл Согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өнөөдөр нарийн мэргэжлийн оношилгоонд орох гэж байна.
Ташрамд мэдээлэхэд Үндэсний их баяр наадмын бөхийн салбар комиссын дарга П.Сайнзориг шөвгөрсөн нэг бөхөөс допинг илэрсэн тухай мэдээлсэн. Уг мэдээлэлтэй холбогдуулан Улсын арслан М.Бадарчийг допингийн шинжилгээнд бүдэрсэн хэмээн зарим хэвлэлүүд мэдээлээд байсан юм.
Харин Улсын арслан М.Бадарч допингийн төрлийн эм бэлдмэл огт хэрэглээгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн билээ.
АДМИН







Нийгэм




