Dark Light
Нийгэм | 2023-09-06

Архины балгаар нэгнийхээ амь насыг хохироожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны ... дугаар сарын ...-ны өдөр хөршүүд болох Б, Н болон тэдний найзууд нийлж 3 шил архи хувааж ууцгаах явцдаа Б нь өөрийн хүү Э-ийг дуудаж архи уулгажээ. Б нь дахин архи олохоор танил Д-ын гэрт очсон бөгөөд тэдний гэрт байсан танихгүй залуу Э нь согтуугаар маргаан өджээ. Ингээд Б хэсэг хугацааны дараа буцаж хөрш Н-д ороход агсраад байсан залуу тус айлд сууж байхыг хараад “Чи нөгөө агсраад байдаг залуу мөн үү” гэж хэлэн хоорондоо барьцалдаж авахад хүү Э нь салгах явцдаа тухайн залууг нэг удаа өшиглөсөн байна. Оройн 23.00 цагийн үед Б нь хүүгийн хамт согтуудаа Н-ийн гэрт унтаж байх үед үл таних залуу Э нь Н-ийн гэрийн цонхоор орж Э-ийн цээжин тус газарт 1 удаа хутгалж санаатай хөнөөжээ. 

Шүүхээс Э-г хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 15 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 11 жил 1 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ. Мөн гэм хорын хохиролд 3,188,640 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохиролтой холбогдуулан цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг шийдвэрт дурджээ.

       Тоймыг бэлтгэсэн: Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19