Dark Light
Нийгэм | 2023-09-06

Нойр дутуу үедээ жолоо барьснаас осолдож, эрүүгийн ял шийтгүүлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нойр дутуу үедээ жолоо барьснаас осолдож, эрүүгийн ял шийтгүүлэв

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.10-ний өдрийн №30 шийдвэр

      Шүүхийн шийдвэрийн тойм №07.    2023.06.26

      Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Иргэн Э нь нойр дутуу ядарсан үедээ Улаанбаатараас Сүхбаатар аймгийн чиглэлд автомашин жолоодон Багануур дүүргийн нутагт нойрмоглосноор замын хөвөө, туслах зам мөргөн осолдсоны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан иргэн С, Н, Т нарын биед хүндэвтэр хохирол учруулсан байна.

​Дүүргийн прокурорын газраас иргэн Э-г Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Иргэн ​Э үүрээр 05.00 цагийн үед аян замд гарсан, 07.00 цагийн үед нүүр рүү нар тусах үед нойр нь хүрсэн үед осол гаргасан зэрэг мэдүүлгээр нь түүний гэмт үйлдэлдээ болгоомжгүй хандсан болох нь тогтоогдсон.

​Шүүх хэргийг хэлэлцээд Э нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэйг ухамсарлаж, түүний үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч Э-ийн үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн гэж шүүх дүгнэсэн.

​Иймд Э-г Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая гурван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуульд Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн хүнд 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан байдаг.

Шийтгэх тогтоолыг бүтнээр үзэх бол:

https://shuukh.mn/single_case/86251?daterange=2023-01-01%20-%202023-06-26&id=1&court_cat=2&bb=1


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19