Dark Light
Нийгэм | 2023-09-06

"Хутгатай хүн намайг хөөгөөд байна” гэх дуудлага, мэдээллийн дагуу шалгахад

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 17 цаг 39 минутад “Туул голын эрэг дээр архидан согтуурсан хүмүүс хоорондоо зодолдож, хутгатай хүн намайг ална гээд хөөгөөд байна” гэх дуудлага, мэдээллийн дагуу алба хаагчид энгэрийн камерын бичлэг хийж, тухайн орчныг баримтжуулан үйлдлийг таслан зогсоож, гомдол мэдээллийн бүртгэлд аван шалгаж байна. 

Дээрх асуудал нь 7-8 хүний хооронд хэрүүл, маргаан үүсч зодолдсон гэх ба иргэн Э нь И-ийн эсрэг хутгатай дайрсан, хамт байсан Ц хөл гэмтсэн гэх асуудлыг шалгаж байна.

Урьдчилсан байдлаар цагдаагийн алба хаагч хүн зодсон үйлдэл тогтоогдоогүй ба хуульд заасан арга хэмжээ авсан, тухайн асуудалд шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19