Dark Light
Нийгэм | 2023-09-06

Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 09-р сарын 06-ны 20 цагаас 09-р сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар -4...+1 градус, Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +3...+8 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +13...+18 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +18...+23 градус, бусад нутгаар +9...+14 градус, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж  Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +13...+18 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +21...+26 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангийн тал нутаг, Халх голын хөндийгөөр +27...+32 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө эрс сэрүүсэж +16...+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11...+13 градус, өдөртөө эрс сэрүүсэж +16...+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө эрс сэрүүсэж +15...+17 градус дулаан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19