Dark Light
Нийгэм | 2023-09-06

Дотоодын 500 үйлдвэрлэгч гадаадын хөрөнгө оруулалт татах экспод оролцож байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боломжоо хамтдаа хуваалцья” уриатайгаар зохион байгуулагдаж буй Монгол-Хятадын дөрөв дэх экспо 9 дүгээр сарын 06-ны өдөр Хөх хотод нээлтээ хийлээ. 

Монголын 500 аж ахуй нэгж оролцож буй тус экспог нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун үг хэллээ. 

Энэ удаагийн экспо нь оролцогч аж ахуйн нэгжийн тоог 30 хувиар өсгөж, нийт 35 орны бараа бүтээгдэхүүнийг дэлгэн танилцуулж цар хүрээгээ өргөжүүлсэн онцлогтой болж байна. 

Мөн Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж буй тус экспо арга хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалтыг татах хурал, форумууд зохион байгуулагдаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19