Dark Light
Нийгэм | 2023-09-06

Монголын шигшээ баг 22 жилийн дараа Саудын Арабтай тоглоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 онд Катар улсад зохион байгуулагдах АХБХ-ны 23 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны “J” хэсэгт Саудын Араб, Камбож, Ливан улсуудтай нэг хэсэгт орсон билээ.

Хэсгийн тоглолтууд 09-р сарын 06-наас 12-ны өдрүүдэд Саудын Араб улсын Абха хотод зохион байгуулагдах болсон бөгөөд Монголын Шигшээ баг 22 жилийн дараа Саудын Араб улсыг зорьж байгаа юм.

Өмнө нь 2001 оны 2-р сард 2002 оны ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолтоо Саудын Араб, Вьетнам, Бангладеш улсуудтай тоглож ДАШТ-ий урьдчилсан шатнаас анхны оноогоо Бангладеш улстай 2:2 харьцаатай тэнцэж авч байсан түүхтэй.

Тэгвэл өнөөдөр Япон мэргэжилтэн Ичиро Оцука дасгалжуулагчаар удирдуулсан 23 хүртэлх насны шигшээ баг Цомоо хамгаалагчид болох Саудын Араб улсын шигшээ багтай 00:00 /УБ хотын цагаар/ цагаас тоглох юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08