Иргэний гомдлын дагуу Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран хяналт шалгалт хийлээ.
Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгын суурийн ухлагаас гарсан хөрсний усыг шавхаж Сэлбэ голд нийлүүлж байсныг тодруулан, шавхалтын уснаас дээж авч, шинжлүүлэхээр холбогдох байгууллагад хүргүүлжээ.
Тухайн аж ахуй нэгж байгууллага нь Геодези, усны барилга байгууламжийн газартай байгуулсан гэрээний үндсэн дээр шавхалт явуулж байсан бөгөөд “Хүрээлэн буй орчин, Усны чанар, Хаягдал ус, MNS4943:2015” стандартаас давсан бохирдолтой ус нийлүүлж байгаа нь тогтоогдвол холбогдох хууль, журмын дагуу зөрчлийн хэрэг нээж, торгууль ноогдуулна.
Аж ахуй нэгж, байгууллага нь хөрсний ус шавхан зайлуулах тохиолдолд Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх заалтын дагуу ус шавхан зайлуулах дүгнэлт гаргуулж, 28.6-д заасны дагуу гэрээ байгуулж, зөвшөөрөл авах үүрэгтэй.


АДМИН







Нийгэм




