Dark Light
Нийгэм | 2023-09-07

Боомын хүний өвчлөлийн 2 тохиолдол бүртгэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны наймдугаар сард боомын хүний өвчлөлийн 2 тохиолдол Төв аймгийн Мөнгөнморьт  суманд бүртгэгдсэн. Боомын өвчлөлийн дээрх тохиолдол боомоор үхсэн үхрийг булах, арьс ширийг өвчих  үедээ халдвар авснаас үүдэлтэй байна. Боом нь өвчтэй, үхсэн мал, түүний түүхий эдээс хавьтлын замаар дамжин халдварладаг халдварт өвчин юм. Боомоор үхсэн мал амьтныг зохих халдваргүйтгэл хийлгүй булшилснаас  боомын савханцар хөрс, усыг бохирдуулж  хөрсөнд хэдэн арван жилээр хадгалдан эргээд өвчлөлийн эх үүсвэр болох эрсдэлтэй байдаг. Иймээс боом өвчний эрсдэлд өртөхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Боом өвчнөөс урьдчилах сэргийлэх зөвлөмж:

- Малаа боомын вакцинжуулалтад хамруулах

- Шалтгаан тодорхойгүйгээр мал  үхсэн тохиолдолд мал эмнэлгийн байгууллагад яаралтай хандах

- Зайлшгүй шаардлагаар үхсэн, өвчилсөн мал амьтантай харьцах тохиолдолд бээлий, хамгаалалтын хувцас өмсөх

- Мал сүргийн дотор боом өвчний сэжиг илэрвэл сүргээс нь яаралтай тусгаарлаж мал эмнэлэгт хандах

- Үхсэн малын мах, арьс ширийг ашиглахгүй байх 

- Мал болон мах, махан бүтээгдэхүүн худалдан авахдаа малын гарал үүслийн гэрчилгээг үзэж хэвших

- Мал, малын гаралтай түүхий мах, махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж хэрэглэх

ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19