Dark Light
Нийгэм | 2023-09-07

Тусламж үзүүлэлгүй орхиж явсан, амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэдийг олж тогтоожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад Өмнөговь аймгийн Даланзадгад сум 6 дугаар багт иргэн Э нь "5-6 нохойд хазуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэгдсэний дагуу тухайн үед яаралтай үед тусламж үзүүлэлгүй орхиж явсан гэх Toyota маркийн автомашинтай иргэн “Д”, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэн “Н”, “Б”, “Б” нарыг олж тогтоон, Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйл “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх”, мөн хуулийн 20.15 дугаар зүйл “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Нутгийн захиргааны байгууллагууд хамтран дахин энэ төрлийн болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг хамтран зохион байгуулж байна. 

Иймд иргэд та бүхэн орчиндоо аюул учруулж болзошгүй гэрийн тэжээвэр амьтан, нохойг сул байлгахгүй байх, байнгын уяа, хошуувчтай байлгаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19