Өнөөдөр Булган аймгийн 20 оюутан БНСУ-д суралцахаар явж байна. Булган аймаг, БНСУ-ын Кёнги аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Шинхан их сургууль”-д 20 оюутнаа сургахаар Улаанбаатар-Инчон чиглэлд Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ оюутнуудын хамтаар нислээ.
Булган аймгийн засаг даргын 2020-2024 оны "Шинэ хөгжлийн зам" үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд ийнхүү гуравдагч улс руу Булган аймгийн оюутнууд суралцахаар явж байгаа юм.
Булган аймгийн оюутнууд Белорусь улс, ОХУ, БНСУ-д 100 хувь тэтгэлгээр суралцаж эхэлсний үргэлжлэл болж ,16 сум нэг тосгоноос шалгарсан оюутнууд ийнхүү их эрдэм өвөрлөхөөр хүлгийн жолоо заллаа.
Булган аймгийн хувьд БНСУ-ын Шинхан их сургуульд жил бүр 20 оюутныг сургахаар явуулах бөгөөд оюутнууд эхний жилдээ Солонгос хэлний бэлтгэлдээ сураад үргэлжлүүлэн өөр өөрсдийн сонгосон мэргэжлээрээ суралцах юм.
АДМИН






Нийгэм




