Гадаад харилцааны яамнаас хилийн чанадад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын ээлжит 10 дугаар уулзалтыг Улаанбаатар хотноо 9 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар хилийн чанадад Монгол Улсыг төлөөлж 75 Өргөмжит консул 49 оронд ажиллаж байна. (Европ, Ойрх дорнод, Африкт-38, Ази, Номхон далайн орнуудад-27, Америк тивд-10)
Өргөмжит консулууд Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, гадаад харилцааг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт, жуулчдын тоог нэмэгдүүлэх, Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад томоохон хувь нэмэр оруулж ирсэн.
Тус уулзалтыг 1998 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд коронавируст цар тахлын улмаас завсарлаад байсан юм.
АДМИН






Нийгэм




