Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 8 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.0 хувь, өмнөх оны эцсээс 6.6 хувиар өсөж, харин өмнөх сараас 0.2 хувиар буурсан байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 8 дугаар сард өмнөх оны мөн үеэс 10.0 хувиар өсөхөд
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.4 хувь,
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.9 хувь,
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь,
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 4.7 хувь,
- Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь,
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.9 хувь,
- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.0 хувь,
- Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
АДМИН






Нийгэм




