Dark Light
Нийгэм | 2023-09-07

Хэнтий аймгийн өвөлжилтийн бэлтгэлтэй холбогдуулан байгууллагын дарга нар хуралдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Хэнтий аймгийн байгууллагуудын дарга нарын өргөтгөсөн хурал боллоо. Хурлаар ургац хураалт, намрын ажил болон өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах Хэнтий аймгийн засаг даргаас өгсөн албан даалгаврын хэрэгжилттэй холбогдуулан аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Хүнс хөдөө, аж ахуйн газраас мэдээлэл хүргэлээ.

Түүнчлэн Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав энэ онд хүлээн авах бүтээн байгуулалт, цэцэрлэг сургуулийн өргөтгөл болон шинэ барилгын ажил, ирэх оны төсвийн төсөл, Чингис хотын камержуулалтыг сайжруулах, Засгийн газар болон төрийн байгууллагын машины улсын дугаарыг өөр өнгөтэй, QR кодтой болгох шийдвэр гарсантай холбогдуулан солих, Дуутын давааны авто зам, Хэнтий аймагт баригдаж буй авто замын ажлууд, Өндөрхаан хот тохижилттой холбогдуулан мэдээлэл хүргэж, холбогдох үүрэг даалгавар өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19