"Соёлын сэргэлт-2023" аяныг нээж, Ногооннуур сумын засаг дарга Х.Есболат, Соёл урлагийн газрын дарга Х.Цэнд-Аюуш, Монгол Улсын Үндэсний номын сангийн Мэдээлэл арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Т.Хайдав нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
ИЛТГЭЛ
Монгол Улсын Үндэсний номын сангийн Мэдээлэл арга зүй эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Т.Хайдав “Нийтийн номын сангийн хэрэгцээ, орон нутгийн мэдээллийн сан” сэдвээр,
Монгол Улсын Үндэсний номын сангийн Мэдээлэл арга зүй эрдэм шинжилгээний хэлтсийн ажилтан, доктор, Ph.D О.Ангарагсүрэн “Үндэсний нэгдмэл үнэт зүйл: Хэл ба соёлын дархлаа” сэдвээр тус тус илтгэл уншлаа.
ҮЗВЭР, ҮЗЭСГЭЛЭН, ТОГЛОЛТ
Нээлтийн үйл ажиллагаанд
Ногооннуур сумын Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, дуучин Б. Майра, хөгжимчин Х.Ивандых, Е.Берикжан, Х.Айгүл, Есөнжин нар сумын иргэддээ урлагийн тоглолтоо толилууллаа. СУРГАЛТ, БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР
Ногооннуур сумын ЕБС-ийн дунд ангийн сурагчдад
"Номын сангийн нэг өдөр" боловсролын хөтөлбөрийг зохион байгууллаа.
АДМИН






Нийгэм




