ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх гэртээ бусдад зодуулж, гэмтсэн тухай мэдээлэл цацагдсан. Тухайн асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад:
"Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цаг 34 минутад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны тоотод “Хүн орж ирээд зодоон болоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад иргэн “Г”-ийн биед иргэн “И” гэгч халдсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иргэн “Г”-г хохирогчоор тогтоон гэмтлийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэх мэдээллийг өглөө.
АДМИН






Нийгэм




