Dark Light
Нийгэм | 2023-09-13

Автотээврийн хэрэгслийн гэрчилгээг E-Mongolia системд байршуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зам, тээврийн хөгжлийн яам 2023 оныг "Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил" болгон зарласан. 

Тэгвэл 2023 оны есдүгээр сарын 15-аас авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA системд байршихаар болж байна.

Ингэснээр  иргэн,  аж ахуй нэгж, байгууллагууд өөрийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харах, шалгах мөн гэрчилгээгээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд цахим гэрчилгээг ашиглах боломжтой.

Энэхүү цахим гэрчилгээ нь цаашид гар утасны аппликейшн ашиглан авто тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийх  суурь нөхцөл болох юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19