Монгол Улсын хамгийн хойд цэг “Монгол Шарын Даваа” буюу хилийн 350 дугаар багана оршдог, Цаатан иргэдийн ахуй амьдрал, түүх соёлын өлгий нутаг Цагааннуур суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг амжилттай хэрэгжүүллээ.
ТОГЛОЛТ, ҮЗЭСГЭЛЭН
Нээлтийн үеэр залуу уран бүтээлч Б.Баасансүрэн болон Хөвсгөл аймгийн Хөгжимт Драмын Театр-ын уран бүтээлч Т.Лаагансүрэн, сумын өвлөн уламжлагч Г.Мөнхзаяа, П.Энгүүн, Б.Золжаргал нар урлагийн тоглолтоо үзүүлж, сумын Соёлын төвд “ИХ ХААДЫН ЕРТӨНЦ: МӨНХ ХААН”,
“ХОРИГ УУЛЫН ЭРДЭНЭС” үзэсгэлэн,
“ИХ ХААНЫ ӨЛГИЙ НУТГААР” гэрэл зургийн үзэсгэлэнг хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Хүрэлбаатар тайлбарлан хүргэлээ.
ИЛТГЭЛ, СУРГАЛТ
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн "Үндэсний нэгдмэл үнэт зүйл ба соён гэгээрэл" сэдвээр, Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал доктор Н.Саруул ЕБС-ийн ахлах ангийн суралцагчдад “Чингис хаан ба Монгол бахархал” сэдвээр тус тус соёлын илтгэлээ уншлаа. Мөн Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Хүрэлбаатар Соёлын төвийн албан хаагчдад “Соёлын үйл ажиллагааны нөөц боломж” сэдвээр чадавхжуулах сургалтыг хийсэн юм.
БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР
Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс “МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН” хөлөгт тоглоом, “ЦААТНЫ ӨВ, СОЁЛ” гар урлалын боловсролын хөтөлбөрт ЕБС-ийн хүүхдүүд хамрагдлаа.
АДМИН







Нийгэм




