Dark Light
Нийгэм | 2023-09-14

Баянхонгор аймагт “Хурдан” төвийн хоёр цэг шинээр нээгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төрийн үйлчилгээг цахимжуулах, хүн, хуулийн этгээдэд түргэн шуурхай хүргэх, төрийн үйлчилгээний “ХУРДАН” төвийн анхны цэгийг Баянхонгор аймагт 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нээсэн бол (2023.09.13) өдөр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн байр, Баруун бүсийн худалдааны төвд дахин 2 цэгийг шинээр нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, ТЦҮЗГ-ын Сургалт, хөгжлийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр, “И-Монгол” академи УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын дарга Х.Энхманлай, Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга П.Отгонбаяр, Баянхонгор сумын засаг дарга Г.Энхбаяр, Нэгдсэн эмнэлгийн чанар хяналтын албаны дарга В.Нарантуяа, Баянхонгор аймгийн ТЦҮХ-ийн дарга Г.Ганчулуун болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Төрийн цахим үйлчилгээний Баянхонгор аймаг дахь “ХУРДАН” 3 цэгээс тус аймгийн 90,000 орчим иргэд төрийн 35 байгууллагын 440 үйлчилгээг хаанаас ч ойр, нэг дороос авах боломж бүрдэж байна. 

Энэ оны 08 дугаар сарын байдлаар Баянхонгор аймгийн “ХУРДАН” төв нь 7178 иргэнд үйлчилснээс 2403 буюу 31,2 хувь малчид байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19