Монгол Улсын Ерөнхийлөгч “Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдвийн хүрээнд болох дээд түвшний уулзалтад оролцож, шинжлэх ухаан, технологи, инновацын асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудес-тай уулзаж, Монгол-Кубын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөж байна.
Монгол Улс Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийг 2023 онд даргалж буй Бүгд Найрамдах Куба Улстай 1960 онд дипломат харилцаа тогтоож, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
АДМИН







Нийгэм




