Dark Light
Нийгэм | 2023-09-14

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар БНСВУ-ын Ерөнхий сайд Фам Минь Чиньд бараалхав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын Ерөнхий сайдын мэндчилгээг уламжиллаа. БНСВУ-ын Засгийн газрын тэргүүн Фам Минь Чинь Монгол, Вьетнам хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших 70 жилийн хугацаанд хоёр талын харилцаа тасралтгүй бэхжин хөгжиж байгаад баяртай байгаагаа тэмдэглэв. Мөн талууд бүх түвшинд төлөөлөгчдийн солилцоо тогтмол явагдаж, харилцан ойлголцол, итгэлцэл гүнзгийрч, бүх салбарын хамтын ажиллагаа бэхэжсээр байгаа талаар онцоллоо.

Түүнчлэн талууд аюулгүй байдал, хууль сахиулах салбар хоёр орны харилцаанд чухал тулгуур болж ирснийг онцлоод төлөөлөгчдийн солилцоогоо тасралтгүй нэмэгдүүлж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хамгаалах зэрэг нийтлэг ашиг сонирхолд нийцсэн асуудлаар өөрсдийн үүрэг оролцоог хөгжүүлэн эдийн засгийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн ахиулахад санал нэгдлээ гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19