Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 2023 оны 9 дүгээр сарын 1-ний байдлаар 107.7 мянган тонн хадлан бэлтгэж, 19.5 мянган тонн хүнсний ногоо, 8.0 мянган тонн төмс хурааж, 2.5 мянгантонн гар тэжээл бэлтгэсэн байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад бэлтгэсэн хадлан 15.8 мянган тонн буюу 17.2 хувь, хүнсний ногоо 2.5 мянган тонн буюу 14.4 хувиар өсөж, харин төмс 5.1 мянган тонн буюу 39.1 хувиар, гар тэжээл 3.1 мянган тонн буюу 55.8 хувиар тус тус буурсан байна. Хураасан төмс өмнөх оны мөн үеэс Дундговь, Баянхонгор, Завхан, Булган, Сүхбаатар, Говь-Алтай, Өвөрхангай, Говьсүмбэр, Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Төв, Сэлэнгэ аймгуудад 0.7 тонноос 4.7 мянган тонноор буюу 9.1–99.7 хувиар буурч, харин Улаанбаатар хот болон бусад аймагт 0.9 тонноос 289.5 тонн буюу 0.7 хувиас 87.8 дахин өссөн байна. Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс Сүхбаатар, Баян-Өлгий, Завхан, Дорноговь, Говь-Алтай, Хөвсгөл, Орхон, Говьсүмбэр, Өвөрхангай, Хэнтий, Ховд, Сэлэнгэ аймгуудад 1.4 тонноос 4.6 мянган тонн буюу 5.0–96.7 хувиар буурч, харин Улаанбаатар хот болон бусад аймагт 0.1 тонноос 5.2 мянган тонноор буюу 6.9 хувиас 30.5 дахин өссөн байна.
АДМИН







Нийгэм




