Dark Light
Нийгэм | 2023-09-14

Сураггүй болсон иргэнийг эрэн сурвалжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Тасархайн манхан" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 370 км-т, сумын төвөөс зүүн урд 25 км-т/ иргэн Б нь хадлан бэлтгэж байгаад 9 сарын 12-ны өдрийн 06:30 цагт Халхгол сумын төв рүү явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 9 сарын 13-ны өдрийн 09:50 цагт хүлээн авсан.

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, “Нөмрөгийн дархан цаазат газар”-ын хамгаалалтын захиргааны ажилтнууд Хэнтий аймгийн ....  сумын харьяат иргэн Б /51 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 9 сарын 13-ны өдрийн 11:25 цагаас 17:06 цаг хүртэл тус сумын Цогтсүмбэр багийн “Сэмжидийн тохой" гэдэг газар хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Тухайн иргэнийг 9 сарын 12-ны өдрийн 11:00 цагийн орчим “Хамар даваа” гэдэг газар Дорнод аймгийн Хэрлэн сумын чиглэлд автомашинд суухаар алхаж явсан тухай мэдээллийг 17:00 цагт хүлээн авсан тул эрэн хайх ажиллагааг зогсоож Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.  

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19