Dark Light
Нийгэм | 2023-09-20

Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтлын 40 хүнийг тусгаарлажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Завхан аймгийн Онцгой комисс дахин хуралдав. 

Тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн иргэний биеийн байдал сайнгүй байна. Одоогоор нэгдүгээр хавьтлын 40 хүн бүртгэгдэн тусгаарлалтад орсон, тэднээс эмнэлзүйн шинж тэмдэг одоогоор илрээгүй.

Шинжилгээний эцсийн хариу 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр  гарна. Иймд дээд шатны мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн 22-ны өдрийн 16 цаг хүртэл тогтоосон хөл хориог хэвээр байлгах шийдвэр гарав.

Зөвхөн амь насны заалтаар Завхан аймгаас эмчилгээнд яаралтай явах иргэдийг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт шийдвэрийг үндэслэн эмнэлгийн машинтай гаргана. Бусад тохиолдолд гарах хөдөлгөөн хориотой хэвээр байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19