Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны есдүгээр сарын 20-нд болж хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. Энэ үеэр
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:
Допингийн нөхцөл байдал, Монголд олон улсын WADA байгууллагын төлөөлөл болж ажиллаж байгаа MONADA гээд байгууллага байна. Энэ байгууллагын үйл ажиллагаа ер нь ямар түвшинд яваад байгаа сүүлийн жилүүдэд энэ асуудал хүндрээд байна вэ гэдгийг сонсож танилцаж байна. Яагаад сонсож танилцсан гэж хэлж байгаа вэ гэхээр энэ Допингийн эсрэг олон улсын байгууллага түүний салбарыг хэрэгжүүлж байгаа Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг шууд болон шууд бусаар засгийн газар, спортын үйл ажиллагаа явуулдаг буюу олимпын хороо оролцох боломжгүй байдаг. Дотоод дүрэм журмаараа. Монгол улсыг төлөөлөөд олон улсын гишүүн болсон MONADA гэдэг байгууллага өөрөө бүрэн эрх, үүргээ хариуцаж ажиллаж байх ийм шаардлагатай, цаг хугацаанд нь төлбөр мөнгөө төлж байх үүрэгтэй, допингийн шинжилгээ авч байгаа нөхцөл байдлаа олон улсын жишиг стандартад нь нийцүүлж байх үүрэгтэй байдаг. Энэ талын мэдээлэл Засаг дээр хангалттай хэмжээний байдаггүй. Бид Засгийн газрын зүгээс, энэ салбарыг хариуцаж байгаа сайдын зүгээс, олимпын хорооны зүгээс энэ асуудалд оролцож олон улсын түвшинд өмнө нь тулгараад байгаа эрсдэлийг арилгах ёстой юм болов уу гэсэн байр сууринаас хандсан боловч тэр нь дүрэм журмаар хязгаарлагдмал байдаг нь тодорхой байна. Засгийн газар өнөөдөр танилцсаны үндсэн дээр Ерөнхий сайд чиглэл өгөөд, надаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Өнөөдөр 15:00 цагаас яаралтайгаар хуралдах гээд байж байна. Яагаад яаралтай гэхээр 9 сарын 22-ны өдөр олон улсын допингийн эсрэг байгууллага буюу WADA зөвлөлийн хурал болох юм байна. Тухайн хурал дээр Монгол улсад тавьсан зургаан шаардлагын хэрэгжилтийг авч үзээд хангалттай, хангалтгүй гэж үзэх үү гэдэг асуудал яригдаж эхэлчхээд байна. Хэрвээ хангалтгүй гэж үзсэн тохиолдолд ирэх жил Монгол улс олимпод оролцохдоо цагаан тугтай оролцох эрсдэл учирлаа гэдэг ийм нөхцөлд бид ирчхээд байна. Засгийн газраас ийм нөхцөл байдал 4 сард яригдсан учраас Олимпын хороо, MONADA гээд байгууллагад ирсэн шаардлага, бичиг зэргээс харгалзан үзээд тэр байгууллага цаг хугацаандаа төлбөр мөнгөө өгөөгүй байсан ч Олимп биеийн тамирын олон улсын уралдаан тэмцээнд оролцож байх үндэсний эрх ашгийн хүрээнд улсын төсвийн тодотголоор 800 гаруй сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэж төлбөрийг нь өмнөөс нь төлсөн" гэв.
АДМИН








Нийгэм




