Dark Light
Нийгэм | 2023-09-20

Нийслэлийн түвшинд бодлого тодорхойлох тал дээр анхаарч ажиллах үүрэг өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал нар нийслэлийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллалаа. 

Тус газрын Хяналтын хэлтсийн дарга С.Болорцэцэг нийслэлийн хөдөлмөр, халамжийн салбарын хүний нөөц, байгууллагын үйл ажиллагаа, үр дүн, хэрэгжилтийн талаар танилцуулга хийлээ.

Уулзалтаар Хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд тулгарч буй асуудал, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах талаар албан хаагчдын саналыг сонслоо.

Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангах, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хүртээмж, хяналтыг сайжруулах, үйлчилгээний чанарыг үр өгөөжөөр нь тооцдог байх, нийслэлийн түвшинд бодлого тодорхойлох тал дээр анхаарч ажиллах үүрэг өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19