Dark Light
Нийгэм | 2023-09-20

ГССҮТ алсын дуудлагаар яаралтай мэс заслын тусламж үзүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн алсын дуудлагын баг Өвөрхангай аймагт ажиллаж, гавал тархины болон цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы тогтворгүй хугарал хавсарсан хүнд өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үйлчилгээ үзүүллээ. 

Тус баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Толгойн мэс заслын тасгийн их эмч С.Сайнзаяа, Үений мэс заслын тасгийн сувилагч Д.Жавзандулам, жолооч Д.Энхжаргал багтсан бөгөөд Өвөрхангай аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн мэс заслын эмч Б.Гангамөрөн, С.Батмягмар, мэдээгүйжүүлгийн эмч Д.Очирдорж, сувилагч Н.Уранбилэг нартай хамтран мэс засал эмчилгээг амжилттай хийжээ. 

Өдгөө өвчтөний биеийн байдал тогтворжиж, Эрчимт эмчилгээний тасгаас шилжин мэс заслын дараах эмийн эмчилгээ хийлгэж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19