Dark Light
Нийгэм | 2023-09-22

ЦЕГ: Бага насны хүүхдийг айлган сүрдүүлсэн этгээдийг шалгаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Тоглоомын талбайд тоглож байсан бага насны хүүхдийг согтуу хүн хутга гарган айлган сүрдүүлжээ" гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Тухайн асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад: 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв: "Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цаг 59 минутад Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны гудамжинд “Согтуу хүн хүүхэд дээрэлхээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. 

Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгаж,  22 настай, эрэгтэй “С” гэгчийг эрүүлжүүлэн, шалгалтын ажиллагаа явуулж байна" гэх мэдээллийг өглөө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19