Dark Light
Нийгэм | 2023-09-22

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэлд 12257 хүүхэд хамрагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хоёрдугаар шатны хүсэлт хүлээн авах үйл ажиллагааг 2023.09.11-09.20-ны хооронд e-mongolia.mn болон elselt.esis.edu.mn системээр зохион байгууллаа. Энэ хугацаанд нийт 12257 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлтийг цахимаар ирүүлсэн байна. 

Үүнээс 4023 хүсэлт нь түр оршин суух хаягаар цэцэрлэгт хамрагдах хүсэлт байна. Цахимаар ирүүлсэн хүсэлтээс гадна 

- 24 цагийн цэцэрлэгт хамрагдах – 69, 

- Байгууллагын дэргэдэг цэцэрлэгт хамрагдах – 133, 

- Тусгай цэцэрлэг – 39, 

- Халамжийн төвийн хүүхэд – 2, 

- Багш, ажилтны хүүхэд – 49, 

- Өргөдөл, хүсэлт – 6037 зэрэг нийт 6329 хүүхдийг элсүүлэх хүсэлт уламжлалт хэлбэрээр иржээ. Ингээд нийт 18.294 хүсэлтийг хүлээн авсан.  

Үүнээс 

- Гадаад явах сонголт хийсэн – 3 

- Гэрээр суралцах сонголт хийсэн – 25 

- Бусад асуудалтай  65 

- Цахим болон уламжлалт байдлаар давхар бүртгэл хийгдсэн 

- Нэг хүүхэд олон удаа хүсэлт илгээсэн зэрэг давхардлыг шалгаж хасав. 

Нийт хүсэлтийг “Нийслэлийн цэцэрлэгийн элсэлт бүртгэлийг зохион байгуулах  түр журам”-ыг баримтлан шийдвэрлэснийг мэдээллийн санд байршууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19