Dark Light
Нийгэм | 2023-09-22

Баг тамирчид тамирчдын тосгоноор зочиллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Ханжоу 2022  Азийн наадам хөшгөө нээхэд нэг хоног үлдээд байна. Монголын баг тамирчид энэ удаагийн наадамд 34 спортын төрлөөр 403 тамирчин оролцох билээ.

Азийн наадмын зарим спортын төрлийн баг тамирчид тэмцээн зохион байгуулагдах газраас шалтгаалан тамирчдын төв тосгоноос гадуур байрлаж байна. 

Манай хөлбөмбөгийн эрэгтэй баг болон крикетийн эмэгтэй шигшээ өнөөдөр тамирчдын тосгонд зочилж, Монголын багийн штабын үйл ажиллагаатай танилцав.

Баг тамирчдыг Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар хүлээн авч хүндэтгэл үзүүлэн амжилт хүслээ. 

Ташрамд дурдахад маргааш болох нээлтийн ёслолд Монголын баг 250 хүний бүрэлдэхүүнтэйгээр жагсан оролцохоор мэдүүлгээ илгээгээд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08