Dark Light
Нийгэм | 2023-09-23

ААН-үүдийн ханган нийлүүлэлт, худалдаа, эдийн засаг хөрөнгө оруулалтын бизнес уулзалт болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МҮХАҮТ, БНХАУ-ын ӨМӨЗО-ын Худалдааг Дэмжих Хороо хамтран “Аж ахуйн нэгжүүдийн ханган нийлүүлэлт, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бизнес уулзалт”-ыг зохион байгуулна. 

БНХАУлсаас Био эм үйлдвэрлэгч, Өвөр Монголын Дарс үйлдвэрлэлийн компани, Өвөр Монголын Дижитал мэдээлэл технологийн компани, Бугат ган төмрийн компани, Хойд нутгийн газрын ховор элементийн компани, Бугат хотын Бордоо, тэжээл боловсруулах шинжлэх ухаан технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч ААН-үүд оролцоно. 

Тус уулзалт нь 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 13:00-18:00 цагийн хооронд МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулагдана. 

Эдгээр компаниудтай B2B уулзалт хийх, хамтран ажиллах сонирхолтой ААН, байгууллагууд 2023 оны 09 дүгээр сарын 24-ний дотор дараах линкээр бүртгүүлнэ үү.

https://www.mongolchamber.mn/event/3144

Холбоо барих: МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар

Утас: 77277070 /дотоод холбоос 6/ 99564544


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19