Dark Light
Нийгэм | 2023-09-23

Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д ажлын айлчлал хийж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохуны урилгаар энэ сарын 18-ны өдрөөс Хятад Улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд энэ сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохунтай албан ёсны уулзалт хийж талууд хоёр улсын харилцаа, тэр дундаа хууль сахиулах салбарын болон яамд хоорондын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.

Мөн талуудын 2022 оны 4 дүгээр сард байгуулсан яамд хоорондын 2022-2026 оны хамтын ажиллагааны хөтөлбөрийг цаашид илүү үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор хууль сахиулах салбарын албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэхийн тулд урт болон дунд хугацааны сургалтад тогтмол хамруулах, хамтарсан сургалт, семинар зохион байгуулах замаар туршлага солилцох, түүнчлэн хил дамнасан болон зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхи болон цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллах талаар тохиролцсон болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19