Dark Light
Нийгэм | 2023-09-23

Чойбалсан-Хөөт-Бичигт боомт чиглэлийн төмөр зам барих ажил энэ оноос эхэлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэхүү бүтээн байгуулалт нь Монголын төдийгүй Орос, Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам байхаараа стратегийн чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг юм. 

Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж, тээврийн зардлыг 2-3 дахин бууруулж, тус боомтоор жилд 25 сая тонн ачаа тээвэрлэж, БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцыг бий болгох боломж бүрдэнэ. 

Энэхүү боломжийг ОХУ болон БНХАУ, дотоодын хөрөнгө оруулагчдад  танилцуулж байна.

Эх сурвалж: Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19