Dark Light
Нийгэм | 2023-09-23

НҮБ-д шалгаран ажиллаж буй Монгол офицеруудтай ерөнхийлөгч уулзжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганд оролцох үедээ НҮБ-д шалгаран ажиллаж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний офицеруудтай уулзаж, амжилт хүссэн байна.  

НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх хурандаа Д.Ганхуяг, НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Нэгдсэн сургалтын албаны гишүүн орнуудад дэмжлэг үзүүлэх хэлтсийн дарга хурандаа Н.Нямжаргал, НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Цэргийн хүчний үүрэг гүйцэтгэлтийн үнэлгээний багийн ахлах офицер хурандаа Д.Мягмаржав нартай уулзаж, монгол офицерууд НҮБ-д шалгаран ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд бахархаж байна гээд НҮБ болон Монгол Улсыг холбох ажлыг сайн гүйцэтгэж байгаад талархал илэрхийлжээ. 

Ялангуяа Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах үйлс дэх оролцоог нэмэгдүүлэх, ажиллагааны өмнөх цэргийн сургалт бэлтгэлээр хүлээн зөвшөөрөгдөхөд дэмжлэг үзүүлэх, "Монгол цэрэг-дэлхийн цэрэг" гэдгийг удирдлагын түвшинд нь ч нотлон харуулж байгааг нь тодотгож, бугуйн цаг дурсгал болгон бэлэглэжээ.

                                                               Ахмад Д.БОЛОР


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19