Dark Light
Нийгэм | 2023-09-23

Дархан хотод кино зураг авалт хийвэл зардлын тодорхой хувийг буцаан олгох зохицуулалтыг бүрдүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёлын сайд Ч.Номин болон албаны төлөөлөл Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай уулзаж, Дархан-Уул аймагт эхлэх гэж буй “Соёлын сэргэлт 2023” аян болоод Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, орон нутаг дахь хэрэгжилтийн талаар ярилцлаа.

Дархан-Уул аймагт “Соёлын сэргэлт 2023” аяныг “Кинонд ээлтэй Дархан хот” уриан дор зохион байгуулах юм. Энэ хүрээнд:

- Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн салбар зөвлөл Дархан хотод Кино уран бүтээл туурвисан тохиолдолд зардлын тодорхой хувийг буцаан олгох асуудлыг эрх зүйн хүрээнд бий болгох тухай 

- Кино зураг авалтын павильоныг Дархан хотод байгуулах болоод кино үйлдвэрлэлийн дэд бүтцийг хөгжүүлж, дотоод болон гадаадын кино уран бүтээлчдэд кино зураг авалт хийх таатай орчныг бүрдүүлэх замаар хотын тогтвортой хөгжлийн нэгэн түлхүүр соёлын бүтээлч үйлдвэрлэл тэр дундаа кино үйлдвэрлэл болгож, цаашлаад ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээнд бүртгүүлэх зорилготойгоор хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19