Dark Light
Нийгэм | 2023-09-23

Монголын анхны эмэгтэй генерал, бригадын генерал Г.Болорт хүндэтгэл үзүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, Монголын хамгийн анхны эмэгтэй генерал, бригадын генерал Ганболдын Болорыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтын эхэнд ЦХХХЯ-ны Б.Батцэцэг Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй генерал болсонд нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан болон нийт албан хаагчдынхаа өмнөөс баяр хүргэж, салбар бүрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайллын талаар мөн түүний үлгэрлэж буй үйл хэрэг, энхийг сахиулах амаргүй бөгөөд нэр хүндтэй албаны талаар сонирхолтой дурсамж яриа өрнүүлсэн юм.

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд штабын офицероор хоёр удаа, НҮБ-ын төв штабын удирдах албан тушаалд Монгол Улсаас ажиллах анхны офицер болон томилогдсон, холбооны салбараас төрсөн анхны эмэгтэй генерал төдийгүй мэргэжлийн олон инженер бэлтгэсэн, Монгол Улсын нэр төрийг олон улсад таниулсанд нь талархал илэрхийлж, ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг салбарын шагнал болох "Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан" хүндэт, тэмдэг гардуулав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19