Dark Light
Нийгэм | 2023-09-23

Дэлхийн Допингийн Эсрэг Байгууллага МУ-ыг "Ажиглалтын жагсаалт”-д орууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улс ирэх жилийн олимпод цагаан туг дор оролцож болзошгүй эрсдэл үүсээд байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тухайн асуудлаар Ерөнхий сайд чиглэл өгч, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан юм.

Тэгвэл Дэлхийн Допингийн Эсрэг Байгууллагын 2 дахь уулзалт болж Монгол Улсыг Дэлхийн допингийн эсрэг дүрмийг 4 сарын дотор бүрэн биелүүлэх шаардлага тавьж, “ажиглалтын жагсаалт”-д оруулжээ. Энэ тухай Ажлын хэсгийн ахлагч Д.Амарбаясгалан: 

"Дэлхийн Допингийн Эсрэг Байгууллагын энэ оны 2 дахь уулзалт БНХАУ-ын Шанхай хотноо 2023 оны 09 сарын 22-нд боллоо. Уулзалтаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцсэний дотор Монгол Улсыг Дэлхийн допингийн эсрэг дүрмийг 4 сарын дотор бүрэн биелүүлэх шаардлага тавьж, “ажиглалтын жагсаалт”-д орууллаа. Манай улс тэдгээр биелүүлэх шаардлагатай дүрмүүдийг 4 сарын хугацаанд биелүүлэх боломжтой гэдгээ нотолж чадсан юм. 

Цаашид Засгийн газар, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Монголын Үндэсний Олимпын хороо, Биеийн тамир, спортын Улсын хороо, Монголын Допингийн Эсрэг Үндэсний байгууллага хамтран ажиллаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэх, эрсдэлийг арилгахад идэвхтэй ажиллах болно" хэмээн мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19