Dark Light
Нийгэм | 2023-09-23

Гавьяат багш, доктор профессор Б.Хурметбек агсны дурсгалын хөшөөний нээлт болов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Гавьяат багш, төр нийгмийн зүтгэлтэн, доктор профессор Байтазагийн Хурметбек агсны мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээг эдгээр өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Байтазагийн Хурметбек агсны 100 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын захирамжаар ойн баярыг зохион байгуулах ажлыг хэсгийг 14 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. 

Тус ажлын хэсэг Б.Хурметбек агсны үр хүүхэд, төрөл төрөгсөдтэй хамтран түүний төр, нийгэмд оруулсан хувь, хөдөлмөр гавьяаг нь ард иргэдэд сурталчлан таниулах, ойн баярыг өндөр түвшинд зохион байгуулах үүрэгтэй ажиллаж байна.

Б.Хурметбек агсны 100 жилийн ойд зориулсан дурсгалын хөшөөний нээлт /2023.09.22/ боллоо. Хөшөөний нээлтэд Б.Хурметбек агсны үр хүүхэд, төрөл төрөгсөд, УИХ-ын гишүүн, аймгийн удирдлагууд,  ажлын хэсгийн гишүүд, зочид төлөөлөгчид оролцлоо.

Б.Хурметбек агсны дурсгалын хөшөөг аймгийн Монгол Ардын Намын хорооны байрны үүдэнд босголоо.

 Гавьяат багш, төр нийгмийн зүтгэлтэн, доктор профессор Б.Хурметбек 1923 онд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багт Байтазагийн отгон хүүхэд болж мэндэлсэн. Бага байхад эцэг нь нас барж, эхийн гарт хүмүүжиж, 1935-1938 онд Улаанхус сумын бага сургуульд суралцсан. МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Д.Сүхбаатарын нэрэмжит Намын Дээд сургуульд сурагч, багш, захирлаар 21 жил,  Нам, төрийн удирдах ажилтнаар  26 жил ажиллаж байсан ба Монгол Улсад удирдах боловсон хүчнийг бэлтгэхэд өөрийн оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19